АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улсынхаа өмнөд хил рүү 15 мянган цэрэг илгээнэ гэдгээ мэдэгдлээ. Төв Америкийн зүгээс олон хүний бүрэлдэхүүнтэй дүрвэгсэд Америкийн хилд олон чиглэлээр ирэх болсонтой энэ нь холбоотой гэнэ.
“Иргэдийн нүүдэл суудалд бидний санаа ихэд зовниж байна. Үүнээс болж цэргүүдээ илгээхээс өөр аргагүйд хүрч байгааг та бүхэн харж байна. Одоогоор бид таван мянган цэрэг илгээхэд бэлэн байна. Цаашлаад цэргийнхээ тоог 15 мянгад хүргэнэ. Бид хэнийг ч улсын хил нэвтрүүлэхгүй” хэмээн Трамп мэдэгдэв.
Гондурас, Гватемала улсын иргэдээс бүрдсэн нүүдэл Мексикийн хилд ойртож ирсэн тул Мексикийн Засгийн газар 500 гаруй цагдааг хилийн зурваст илгээд байгаа. Энэ сарын 15-наас нүүдэллэж эхэлсэн 15 мянган иргэн зам зуураа 1300 хүнийг эгнээндээ нэгтэсэн бөгөөд тэдний туйлын зорилго нь АНУ-д суурьших эсвэл Мексикийн Засгийн газраас орогнол хүсэх ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гондурасын Засгийн газарт хандан “Хэрэв эдгээр иргэдийг зогсоож, буцаан татахгүй бол тус улсад үзүүлдэг эдийн засгийн болоод бусад тусламжаа зогсооно” хэмээн анхааруулсан.
эвч Гондурасын Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас тус нүүдэл ийнхүү олон хүнийг хамраад байгаа юм. Үүнээс гадна Сальвадор улсын иргэд АНУ руу нүүхээр бөөгнөрч эхэлсэн нь АНУ-ын тал хил рүүгээ 15 мянган цэрэг илгээхэд давхар нөлөөлжээ.