- М.Э.Ө 0069 оны энэ өдөр эртний үеийн хамгийн алдартай гоо үзэсгэлэн нь домог болсон Египтын хатан хаан Клеопатра төржээ.
- 1699 оны энэ өдөр Францын зураач алдарт Жан Батист Шарден төржээ.
- 1710 оны энэ өдөр Ираны эсрэг Зүүн Кавказын чөлөөлөх хөдөлгөөнийг Лезгистаны (Одоогийн Дагестаны нуаг дэвсгэр) суннитийн шашны тэргүүн Хаджи-Давуд Мюшкюрский эхлүүлэн удирджээ.
- 1721 оны энэ өдөр Оросын I Петр хаан Агуу Петр хэмээн өргөмжлөгджээ.
- 1755 оны энэ өдөр Австрийн Вена хотод Францын хаан XVI Людовикийн гэргийн Мария –Антуанетта мэндэлжээ.
- 1795 оны энэ өдөр АНУ-ын 11 дэхь Ерөнхийлөгч Джеймс Нок Полк төржээ.
- 1894 оны энэ өдөр Оросын сүүлчийн хаан II Николай хаан ширээнд заларчээ.
- 1906 оны энэ өдөр италийн неореализмын тод төлөөлөгч кино урлагийн нэгэн бурхан Лукино Висконти төржээ.
- 1930 оны энэ өдөр Хайлэ Силассие Этиопийн хаанаар өргөмжлөгджээ.
- 1934 оны энэ өдөр Германд еврей гаралтай Мендельсоны “Хуримын марш” бүтээлийг эгшиглүүлэхийг хорьжээ.
- 1945 оны энэ өдөр милитарист Япон үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зуржээ.
- 1950 оны энэ өдөр ирландийн зохиолч, Нобелийн шагналт Жорж Бернард Шоу нас баржээ.
- 1953 оны энэ өдөр Исламын Пакистан Улс байгуулагджээ.
- 1956 оны энэ өдөр Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасыг эзэлжээ.
- 1959 оны энэ өдөр хоккейн спортын хаалгач заавал баг зүүх болжээ.
- 1962 оны энэ өдөр ЗХУ Куба Улсаас пуужингаа гаргаснаар Карибийн тэнгисийн хямрал намджээ.
- 1965 оны энэ өдөр Энэтхэгийн алдарт жүжигчин Болливудын од Шах Рух Хан төржээ.
- 1966 оны энэ өдөр “Найзууд” кинонд тоглосон Америкийн жүжигчин Дэвид Швиммер төржээ.
- 1976 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Эимми Картер ялалт байгуулжээ.
- 1922 оны энэ өдөр үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас ОХУ-ын Хойд Осетин болон Ингушетад онцгой байдал зарлажээ.
- 2000 оны энэ өдөр Дэлхийн шатрын холбооны нэрэн дор бус (де-факто) шатрын тэмцээнд Владимир Крамник Гарри Гаспаровыг 8.5:6.5 –аар хожин 14 дэх дэлхийн аварга болжээ.
- 2004 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр бага Жорж Буш сонгогджээ.
- 2007 оны энэ өдөр алдарт бүжиг дэглээч Игорь Моисеев нас баржээ.