Өнгөрөгч лхагва гаригт Туркийн тал нэртэй сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Жамал Хашоггийн нас барсан нөхцөл байдлын талаар албан ёсны илтгэл тавьжээ. Тэдний баталж байгаагаар сэтгүүлчийг Станбул дахь Саудын Аравын консулын газарт ирэнгүүт нь алсан аж.
Ингэхдээ Анкара ямар нэгэн гэрчлэх баримт дэлгээгүй байна. Албан илтгэлд “эртнээс бодож төлөвлөсний дагуу Жамал Хашоггийг Саудын Арабын консулын газар руу нэвтэрч орсны дараа хоолойг нь боож алаад мөн л урьдчилж төлөвлөснөөрөө цогцсыг мөчлөөд устгасан” хэмээн дурьдсан байна.
Түүний цогцос одоо болтол олдоогүй ч Турк, АНУ болон Саудын Арабын тал өөрсдөө ч сэтгүүлчийг консулын газар алуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр түүний үхлийн шалтгаан одоо болтол зөрчилтэй хэвээр үлдэж байна. Туркийн Ерөнхий прокурор Ирфан Фидан Саудын Арабын мэргэжил нэгтэнгэйгээ даваа гаригт хийсэн уулзалт ямар нэгэн үр дүнд хүрээгүй гэж мэдэгдэв.
Туркийн тал юу ярьж байна вэ?
Турк Улс Саудын Арабыг сэтгүүлчийн аллагад шууд буруутгахгүй байгаа. Гэхдээ лхагва гаригт Туркийн эрх баригч намын томоохон албан тушаалтан хэлэхдээ “Жамал Хашоггийн аллага дээрээс өгөгдсөн даалгавар” гэв. Саудын Арабын тал болохоор энэ хэрэгт хааны гэр бүлийхэн ямар ч холбогдолгүй гэж зүтгэж байгаа. Туркийн нэрээ нууцлахыг хүссэн зарим албан тушаалтнууд Хашоггийн амьдралын сүүлчийн мөчүүдийн дуу болон дүрс бичлэг байгаа талаар хэвлэлийхэнд мэдээлж байсан ч ийм зүйл олдоогүй байна. Туркийн хэвлэл мэдээллийхэн өөрсдийн эх сурвалжийг дурьдан сэтгүүлчийн аллагын талаар дэлгэрэнгүй нийтлэл хэвлэсэн аж.
Саудын Араб юу гэж байгаа вэ?
Тус улсын Ерөнхий прокурор Станбулд ирээд Ирфан Фидан хоёр удаа уулзаж, өөрийн улсын консулын газраар орж, Туркийн аюулгүйн албаныхантай уулзсан байдаг. Гэвч тэрбээр ямар нэгэн албан мэдэглэл хийлгүй буцсан аж.
Жамал Хашоггийг алга болсон мэдээ цацагдангуут Саудын Араб түүнийг консулын газраас эсэн мэнд гарсан гэж мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа сэтгүүлч амиа алдсан гэдгийг батлаад зодооны үед амиа алдсан хэмээсэн. Хожим мэдэгдэхдээ Хашоггийг санаатайгаар алсан ч энэ талаар удирдлагад мэдэгдээгүй гэжээ. Хамгийн сүүлд тус улс Хашшоги алуулсан нь үнэн бөгөөд нөхцөл байдал шалтгааныг нь илрүүлэх болно гэв. Энэ мэдэгдлийн дагуу 18 хүн баригдаж Саудын Арабт шүүх аж. Харин Туркийнхан тэдгээр хүмүүсийг Туркийн талд хүлээлгэн өгөхийг шаардах болов.
Бусад улсын хандлага
Нэрт сэтгүүлчийн аллагаас болж Саудын Араб олон улсын тэр дундаа холбоотон орнуудынхаа шүүмжлэлийн шуурганд өртөөд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад Саудын Арабын дэвшүүлж буй хувилбар санаанд нь нийцэхгүй байгааг дурьдсан ч зэвсгийн худалдааны ашигтай холбоотноо алдах сонирхолгүйгээ нуугаагүй.
Үүний зэрэгцээ АНУ-д Саудын Арабын Вашингтон дахь консулын газар байдаг гудамжийг Жамал Хашоггийн нэрэмжит болгож өөрчлөх өргөн барих бичгийн ажил эхэлжээ.
Францын Гадаад Яамын сайд Жан-Ив Ле Дриан нэрт сэтгүүлчийн аллага аймшигт гэмт хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Франц улс Саудын Арабад хориг тавина гэдгээ дурьджээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Джереми Хант эл явдлыг байж боломгүй аймшигт гэмт хэрэг гээд “АНУ болон Их Британи улс Эр-Риядад бусад асуудлаар дарамт үзүүлэх боломж гарч ирлээ” гэж тэмдэглэсэн байна.