Францын нийслэл Парис хотын Шарль де Голлийн нисэх буудалд зорчигч тээврийн хоёр онгоц мөргөлджээ. Сен Мартен арал руу нисэх гэж байсан Air France компанийн Airbus А330-200 нисэх талбай руу явж байхдаа Америкийн Delta Air Lines компанийн онгоцны сүүлийг мөргөсөн байна. Гэхдээ зоригч гэмтэж бэртээгүй байна. Гэлээ ч Air France компани нислэгийг хойшлуулж, уг онгоцуудад үзлэг оношилгоо хийж байгаа бол Францын иргэний агаарын тээвэр болсон үйл явдалд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Үүнээс хоёр долоо хоногийн өмнө 130 зоригч тээвэрлэж явсан Air India компанийн онгоц Дубайн онгоцны буудлаас хөөрөх гэж байхдаа хөөрч амжилгүй хана мөргөсөн хэрэг гарсан.