2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух “С” гэгч нь гэрээсээ машинтайгаа гараад сураггүй алга болсон гэж 2018 оны аравдугаар 22-ны өдөр ар гэрээс нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. Үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулахад хохирогч “С” нь танил 1990 онд төрсөн “З” гэгчтэй хамт хөдөө явсан бөгөөд “З” нь хохирогчийн амь насыг хөнөөн, хээр булсан байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин хэрэгтэн "З" нь СХД-т оршин суух хаягтай бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байжээ.