АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрснийх нь төлөө тухайн гадаад хүүхдэд иргэншил олгодог байсан хуулийг өөрчлөх бодолтой байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдлээ.
Тэрээр “Хүн манай улсад ирээд хүүхдээ төрүүлээд, тэр хүүхэд нь 85 жил манай иргэдийн адил бүх хангамжийг эдэлдэг цорын ганц тэнэг улс АНУ болоод байна. Энэ тэнэглэлийг болиулах хэрэгтэй. Энэ ажил хэдийнэ эхэлсэн” гэж HBO сувгийн Axios нэвтрүүлэгт орж байхдаа ярьжээ.
Дээрх хуулийг өөрчлөхийн тулд АНУ үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэргтэй авч Трамп ердөө Ерөнхийлөгчийн тогтоол байхад л хангалттай гэв.