Японы гүнж Аяко Томакадо жирийн гаралтай бизнесмэн залуутай гэрлэжээ. Наран улсын хаант төрийн хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд энгийн гаралтай хүнтэй суух юм бол хэргэм цолоосоо татгалздаг аж. Дурлалт хосын хурим Токио хотын Мэйдзи сүмд болж өнгөрсөн байна.