Германд 100 өвчтөний аминд хүрсэн сувилагчийн хэргийн шүүх хурал явагдаж байна. Мөрдөх үйл ажиллагааныхны мэдээлснээр хоёр ч эмнэлэгт сувилагчаар ажилдаг байсан Нилс Хегель нь өвчтөнүүдэд эмийн тунг хэтрүүлэн өгснөөр тэдгээр хүмүүс нь зүрхний дутагдалд орж нас бардаг байж.
Ингэх болсон шалтгаанаа гэмт этгээд мэргэжил нэгтнүүддээ гайхуулах үүднээс хийсэн гэж тайлбарлажээ. Тэрээр өвчтөнд эхлээд үхлийн тунгаар эм уулгаад дараа нь мундаг хүн болж амь оруулах гэж оролддог байсан гэнэ. Тэрээр 1999-2005 оны хооронд Ольдэнбург хотын эмнэлэгт ажиллажбайх хугацаандаа 36 хүнийг дээрх байдлаар амь насыг нь хохироож, дараа нь Дельменхорстийн эрүүл мэндийн төвийн сувилагч байхдаа 64 хүнийгнөгөө ертөнцөд явуулжээ.