Хонгконг-Mакаог холбосон дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр орон нутгийн цагаар өнөөдөр 9 цагт олон нийтэд үүд хаалгаа нээлээ. Тэгвэл есөн жилийн турш баригдаж тэр хэрээрээ хүлээлт үүсгээд байсан уг гүүртэй холбоотой 16 баримтыг хүргэж байна.
- Энэхүү гүүр БНХАУ-ын хүчирхэг байдлыг илтгэж буй.
- 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босож байгаа.
- Энэхүү бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад есөн жилийн хугацаа зарцуулжээ.
- Ойролцоогоор гүүрээр 29 мянган автомашин зорчих боломжтой.
- 1.2 тэрбум тонн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой.
- Уг гүүрийг барих явцад долоон ажилтан амиа алдаж, 275 хүн бэртэж, зургаан хүн хөдөлмөрийн чадвараа алдсан.
- Өмнө нь Хонгконгоос Гуанду муж уруу очиход гурван цаг зарцуулдаг байсан бол энэхүү гүүр баригдсанаар 30 минутын дотор л зорчих боломжтой болж байгаа аж
- Гүүр барих төсөл нь БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний санаачилгаар Өмнөд Гуанду мужийг технологийн дэвшилтэт бүс болгох зорилтын хүрээнд хийж буй үйл ажлуудын нэг юм.
- Гүүрийг барихад 400 мянган тонн ган ашигласан. (Эйфелийн цамхгийг барихад 55 тонн хангалттай байжээ).
- Гүүр ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 25 хувиар буурах гэнэ.
- Тус гүүрээр зорчихын тулд заавал “тусгай зөвшөөрөл” авах ёстой.
- Гүүрээр зорчих автобусны тасалбар нэг талдаа 8-10 ам.доллар байхаар тогтоож, тусгай билет борлуулах автомат машинууд үйлчилгээнд гарчээ.
- Гүүр баригдсанаар 10 мянган ажлын байр бий болсон.
- Гүүр газар хөдлөлтийн 8.0 магнитудын хүчтэй чичирхийлэл, далайн шуурга болон байгалийн гэнэтийн үзэгдэлд тэсвэртэй аж.
- АНУ-ын Сан Франциско хотын “Голден Гэйт” гүүрээс 4.5 дахин БАТ БӨХ гэнэ.
- Энэхүү гүүрээс болж далайн гахайн тоо толгой жилээс жилд буурч, МӨХӨХ эрсдэлд орсон ажээ.