Барагтай л бол алдаж бичдэггүй хүнд хүртэл хааяа нэг эргэлздэг үг болон дүрэм байдаг. Дүрмээ ултай, суурьтай ойлгоод авбал ямар ч үгийг алдахгүй бичих боломжтой. Тусгаарлагч хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийн дүрмийг хүмүүс алдаж бичээд байгаа харагддаг. "Хүргэе" гэхийг "Хүргье" гээд, "Хүсье" гэхийг "Хүсэе" гэж буруу бичих жишээний. Дүрмэндээ бол эгшгээр төгссөн үгэнд Е, Я, Ё-г шууд залгадаг. "Хүр" гэдэг язгуур дээр бусдаар үйлдүүлэх хэвийн "Гэ" нөхцөлийг залгахад "Хүргэ" болж байна. Тиймээс л "Е"-г шууд залган ХҮРГЭЕ болоод байгаа юм. Түүнээс биш "Э" эгшгээр тусгаарлаж бичнэ гэж огт байхгүй. Тэгвэл Зөв бичгийн дүрмийн журамласан толин дээр үндэслэн дүрмийг хэрхэн тайлбарласныг доорх байдлаар хүргэж байна.