Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлнэ. Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Иймд жолооч болон явган зорчигч нарт хамааралтай замын хөдөлгөөний шинэ дүрмийг бүрэн эхээр нь танилцуулж байна.