ЕБС-ийн сурагчид хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа хэрэг гарсан. Тодруулбал хар тамхины хэрэгт таван сурагч, гурван оюутан холбогдсон. Хэргийг шалгаж үзэхэд хамгийн бага нь 13 настай охин байсан юм. Ихэвчлэн 16-22 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг талаар ЦЕГ мэдээлэл өглөө.
Хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зургаан төрлийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг аж. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлдэг байна. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхэддээ тавих хараа хяналтаа чангатгаж, энэ талаар сайтар анхааруулж байхгүй бол насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдож эхлээд байна.