Гоо сайхны ботокс тариа нь хүний бэлгийн амьдралыг сүйрүүлдгийг Кардиффийн Их сургуулийн эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа нотолжээ. Судалгаанд хамрагдсан олон тооны эмэгтэйчүүдээс ботоксыг хэрэглэж байсан бүсгүйчүүд бэлгийн таашаал гүйцэт авч чаддаггүй төдийгүй бүр сулралд ч орсон бол гоо сайхны уг тарилгыг хэрэглээгүй хэсгийнх нь сексийн амьдрал хэвийн байжээ.
Шалтгаан нь арьс толийлгодог уг тарилга нь хүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэлд саад болдог муу талтай гэнэ. Хүн сэтгэл хөдлөлөө ихэвчлэн нүүрээрээ илтгэдэг бөгөөд хэдий гунигтай байсан ч албаар инээсэн тохиолдолд хүний тархинд баяр баяслын дохио очин тухайн хүний сэтгэл санаа дээрддэг аж. Дур тавилтын тухайд ч мөн энэ зарчмаар явагддаг байна.
Бэлгийн ажил хийгээд хүчтэй дур тавьсан ч "үрчлээний тарилга" хийсэн хүний нүүрний арьс болон булчин толийгоод тухайн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хөдөлгөөн нь муудсан болохоор тархинд энэ хүн секс хийх дургүй байна гэсэн дохио очсоноор тархи эргүүлээд нөгөө хүндээ тийм л мэдрэмж өгдөг гэнэ.
Харин айдас, уур хилэн зэрэг сэтгэлийн бусад хөдлөлд ботокс тариа хэрхэн нөлөөлөх талаар эрдэмтэд дурьдаагүй байна.