АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дэвид болон Виктория Бекхамуудыг 19 жил хамтдаа амьдарсны эцэст албан ёсоор салах гэж буй тухай мэдээллэх болов. Тэд салах талаараа өөр өөрсдийнхөө өмгөөлөгч нартайгаа зөвлөлдөж байгаа аж. Гэрчүүдийн ярьж байгаагаар алдарт хос Сиднейд амарч байх үеэрээ муудалцжээ.
Хавь орчимдоо сонсогдохоор дуу шуутай хэрүүлийнхээ дараа Дэвид хөвгүүдээ аваад Сидней хотын Харбор-Бриж гүүрийг үзэхээр явсан бол Виктория охинтойгоо зочид буудлынхаа өрөөнд үлдсэн байна. Энэ явдлаас хойш хосууд тусдаа амьдарч байгаа бөгөөд Виктория охиныхоо сэтгэл санааг эцгийнх нь эсрэг хөглөх болсон гэнэ.
Эл явдлаас өмнөхөн Дэвид Бэкхам сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа алдартай эхнэртэй амьдарсан он жилүүд түүнд амаргүй байсан тухайгаа ярьсан нь хосуудын хооронд суусан цавын эхлэл болсон гэж ойр дотныхноос нь үг унагаасан байна.