The Washington Post сонины тоймч Жамал Хашукжигийн аллагатай холбогдуулан АНУ-ын Төрийн департамент Саудын Арабын 21 хүний Америкт зорчих визийг хүчингүй болгож, тус улсын нутагт зорчих эрхийг нь хязгаарлажээ. Төрийн департамент төлөөлөгч Хизер Науэртийн Reuters агентлагт мэдээлснээр эдгээр улс бүгдээрээ Америкт нэвтрэх визтэй ажээ. Гэхдээ тэрбээр хоригт багтсан хүмүүсийн нэрийг хэлэхээс татгалзсан байна. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хашукжигийн хэрэгт холбогдолтой хэд, хэдн хүнийг олж илрүүлсэн болохоо мэдэгдлээ.