The Wasington Post сонины мэдээлснээр Саудын Арабын тусгайгийнхан тус сонины тоймч Жамал Хашукжийн амийг хороох төлөвлөгөөгүй байж. Түүнийг эх орондоо буцаж очихыг ятгах зорилгоор 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Туркт очоод хүч хэрэглэх ажлаа хэтрүүлчихсэн гэнэ. Уулзалтын үеэр, Саудын Арабт хулгайлж аваачаад хар тамхинд донтуулна хэмээн тэд сүрлүүлж эхлэхэд Хашукжи эсэргүүцэл үзүүлж улмаар тусламж дуудан хашгирчээ. Сандарч балмагдсан тусгайгийнхан түүний амыг таглах гэж оролдохдоо хүч хэтрүүлснээс аминд нь хүрсэн байна. Тэд гэмт үйлдлээ нуухын тулд Стамбул дахь консулаас Жамалыг нууцаар аван гарч, хамтрагч нөхөддөө хандан хүн олохгүй газар нуухыг даалгажээ. Харин энэ хооронд гэмт этгээдүүдийн нэг нь Жамалын хувцасыг өмсөн консулын төв хаалгаар гарсан нь Америкийн сонины тоймч консулаас зүгээр гарсан гэх ойлголтыг бусдад өгөх гэсэн оролдлого байсан хэмээн The Wasington Post мэдээллээ.