“Исламын бүлэглэл” байгууллагын олзонд байгаа хүний тоо 750-д хүрсэн бөгөөд үүний нэлээдгүй хувийг Европын орнууд болоод бусад улсын иргэд эзэлж байгааг цэргийн эх сурвалжид үндэслэн РИА агентлаг мэдээллээ. Тэд олзныхныг ашиглан, Евфратын зүүн хэсэгт шинэ газар нутаг өгөхийг шаардаж байгаа бөгөөд Цэргийн эвслийг сүрдүүлэхийн тулд өдөр бүр олзны нэг хүнийг хороож байгаа гэнэ. Түүнчлэн “Исламын бүлэглэл” Сирийн газар нутагт түрэмгийлэл явуулахдаа 130 өрх айлын гишүүдийг барьцаанд авсан нь дэлхий нийтийг цочроолоо.