Талбайн теннисний бүх үеийн хамгийн алдартай тамирчдын нэг, өдгөө теннисний чансааг тэргүүлж буй Рафаэль Надаль Испанийн Мальорка аралд болсон үеийн гамшгийг арилгах ажилд гар бие оролцож байна. Тэрбээр ажлын хувцас өмсөн жавар шавхайг өдөржин хүрздэж, ачиж буулгах ажилд оройжин тусалжээ. Надаль дараагийн өдөр ч гэсэн цаг наргүй ажилласанд нутгийн иргэд их талархан хүлээж авчээ. Түүнчлэн тус аралд байрлах теннисний өөрийн академидаа гэр оронгүй болсон хүмүүсийг орогнуулж, хоол ундаар тусалж байна. Дөрөв цаг үргэлжилсэн борооны улмаас Мальорка арлын Сан Лоренцо хот үерт автан 10 хүн нас барж, зуу зуун хүн орон гэргүй болоод байна. Рафаэль Надаль өөрийн үйлдлийнхээ талаар олон нийтэд огт мэдээлэлгүй нууцалсан авч түүний сайхан сэтгэлийг харсан нэгэн иргэн зургийг нь нууцаар авч нийтийн сүлжээнд түгээжээ.