Хятадын нэртэй блогч Ян Кайли улсынхаа төрийн дууллыг элэглэж дуулаад шоронд суух шийтгэл хүлээжээ. 20 настай бүсгүй олон сая хэрэглэгчтэй Huya стриминг сервисээр шууд дамжуулалт хийхдээ Хятадын төрийн дууллыг айлгүйтэн дуулж, гар хөлөө савчуулсан нь цагдаагийнханд таалагдаагүй байна. Тэд түүнийг тэр дор нь саатуулж, тав хоног шоронд суулгах шийтгэл ногдуулав. Цагдаагийн байгууллага энэ талаар “Төрийн дуулал бол улсын бэлгэ тэмдэг. Түүнийг иргэн бүр хүндэтгэж байх ёстой. Стриминг платформ хуулийн дээр байдаггүй” хэмээн мэдэгдэв.