Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн шинэ эдлэн газарт хүрэх авто зам барих үүднээс төрөөс авсан үүрэг даалгаврын дагуу Ташкент мужийн Байткурган тосгон дахь зуу, зуун айлын хашаа, байшинг газрын хөрснөөс арчжээ. Ингэхдээ хохирсон айл өрхөд шинэ байшин барьж өгөөгүйгээр зогсохгүй нөхөн төлбөр ч олгоогүй байна. Тосгоны удирдлагын хэлж чадах ганц зүйл нь түр хугацаанд айл амьтнаар амьдрах зөвлөгөө гэнэ.
Илүү өндөр түвшний удирдах ажилтнууд ”Иргэд газраа өндөр үнэ хүргэх гэж нөхөн төлбөр олгох асуудалд хүндрэл үүсгэж байна” хэмээн мэдэгджээ. Дээрх асуудлаар цуглаан хийж буй иргэдийн ярьснаар мужийн удирдлага цөөн тооны иргэдэд шинэ газар олгосон ч тэр нь өмнөх газрынхаа хэмжээнээс хавьгүй бага байгаа гэнэ.
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн шинэ эдлэн газрын нээлт 2017 оны зун болжээ. Тус эзлэн нэг га талбайтай бөгөөд дөрвөн метрийн өндөртэй ханаар хүрээлэгдсэн байна. Узбекистаныг олон жил удирдсан Ислам Каримовыг нас барсны дараах 2016 оны сонгуулиар Мирзиеев улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон.