Энэ оны наймдугаар сард Иракийн Басра муж ундны усны хомсдод орж, эрчим хүч удаан хугацаагаар тасарсан. Амьдрах нөхцөлийг нь хангаж чадахгүй байгаад төр засагтаа ундууцсан иргэд төр барьж буй намын байр, улсын телевиз, шийтүүдийн цэргийн анги нэгтгэл, Иран улсын ЭСЯ-ын барилгыг шатааж үймээн дэгдээснээс болж арав гаруй ирак иргэний амь эрсэдсэн. Гэтэл энэ асуудал бүрэн намжиж амжаагүй байтал Басра мужид дахин том асуудал үүслээ. Ундны усны хомсолд орсон нутгийн иргэд амь зуухын тулд чанаргүй усыг ихээр хэрэглэснээс болж хордох тохиолдол олноороо гарах болжээ. Иракийн хэвлэлүүдийн мэдээлснээр усанд хордсон хүмүүсийн тоо өдгөө 111 мянгыг даваад байгаа гэнэ. Тэдний дотор Европын холбооны суурин төлөөлөгч Рамон Блекуа байгаа ажээ.