Cessna загварын бага оврын онгоц Германы Хессен хотын ойролцоо буулт хийж байхдаа осолдож иргэдийг дайрчээ. Үүний улмаас нэг эмэгтэй, хоёр хүүхэд нас барж, найман хүн гэртсэн байна. Нисэгч онгоцоо газардуулах гээд чадаагүй учир эргээд өндрөө авахаар шийджээ. Гэвч өндрөө авч чадалгүй замын хашлага мөргөж, холгүйхэн байсан иргэдийг дайрсан байна. Цагдаагийн газар онгоцны нисэгчид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд түүний онгоц барих эрх, ур чадварын талаар шалгалт хийж байна.