Interbrand судалгааны компани 2018 оны дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийн чансааг гаргахад эхний таван байрыг уламжлал ёсоор Apple, Google, Amazon, Microsoft, Coca-Cola эзэллээ. Харин хувцас загварын люкс зэрэглэлийн шилдэг брэндээр Louis Vuitton шалгарсан байна. Тус брэнд ерөнхий жагсаалтын 18-р байрыг эзэлсэн нь хувцас загварын салбарт тохиосон маш том үзүүлэлт болжээ.
Түүний араас Chanel, Hermes, Gucci жагссан байна. Interbrand компанийн хувцас загварын мэргэжилтэн Ребекка Робинс Louis Vuitton-ы энэхүү үсрэнгүй амжилтыг дизайнертай нь холбон тайлбарлаж байна. Тус компани Америкийн дизайнер Виржила Аблог эрэгтэй хувцасны загвар хариуцсан удирдах ажилд ажиллуулснаар брэндийн чиг хандлагад эерэг өөрчлөлтүүд гарчээ. Тухайлбал, залуу үеийнхэн Louis Vuitton-ын сонирхох нь их болсон байна.