2018 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртэх магадлалтай хүмүүсийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар тэргүүлж байна. Солонгосын хойгийн хямралыг зогсоосон үйл хэргээрээ тэд ийнхүү нэр дэвшигдэж байгаа аж. Гэхдээ энэ гурваас Ким Жон Ун, Мун Жэ Ин хоёрын боломж Трампынхаас өндөр байгаа хэмээн The Time сэтгүүл онцоллоо.
Тус сэтгүүлийн үнэлгээгээр шагнал хүртэх түүний боломж тавд хоёр байгаа аж. Тэгвэл зарим мэргэжилтнүүдийн баталж буйгаар Трампын чансаа бусдаас илүү яваа гэнэ. Учир нь тэрбээр АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүдийн уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь жин дарах үнэлгээ болох ажээ.
Дээрх гурваас гадна Каталоны тэргүүн асан Карлес Пучдемон, Ромын пап, Саудын Араб улсын блогч Раиф Бадави нар Энх тайвны шагналд нэр дэвшиж байна. Бадави исламыг доромжилсон хэргээр өдгөө шоронд хоригдож байгаа юм.