Нэгэн үл мэдэх этгээд энгийн иргэд рүү буу шагайж таван хүнийг гэмтжээ. Тэдний гурав нь тойргийн цагдаагийн алба хаагчид бөгөөд биеийн байдлынх нь талаар мэдээллийг эмнэлгийн ажилтнууд одоогоор өгөөгүй байна. АНУ-ын Өмнөд Каролина мужийн Флоренс хотын цагдаагийнхан иргэдэд хандаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хэргийн газраас холуур явахыг анхааруулжээ. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан ч түүний хэн болохыг мэдээлээгүй байна.