Францын хууль сахиулагчид Украин улсад бүртгэлтэй ачааны тэргэнд шалгалт хийхдээ 650 кг кокаины төрлийн хар тамхийг олж илрүүлжээ. Тус машиныг Нидерланд улсын хоёр иргэн унаж явсан байна. Цагдаагийн ажилтнууд машиныг зогсоож бичиг баримтыг шалгахад нидерланд залуус загас тээвэрлэж буй баримт үзүүлжээ. Гэвч тэдний сандарсан, тэвдсэн байр байдал цагдаагийнхний анхаарлыг татсан тул машинд нь үзлэг хийж дээрх кокаиныг илрүүлсэн байна. 650 кг кокаин хар зах зээр 40 сая еврогийн үнэ хүрэх гэнэ. Үүнээс өмнө Мексикийн цагдаагийнхан 75 ширхэг шуудайд савласан кокаиныг мөн илрүүлсэн байна.