Кэтрин Майорга хэмээх бүсгүй “Ювентус” багийн хөлбөмбөгчин Криштиану Роналдуг хүчингийн хэрэгт буруутгаад байгаа билээ. Түүний ярьснаар 2009 оны есдүгээр сарын 28-нд Роналду түүнийг Лас Вегас хотод хүчиндсэн гэнэ. Хөлбөмбөгчин 375 мянган доллар өгсөн тул тэрбээр хэрэг явдлыг энэ урт хугацааны турш нууцалж ирсэн байна. Майоргагийн ярьсан зүйл үнэн эсэхийг шалтгахаар барууны сэтгүүлчид уйгагүй эрэн сурвалжилсны дүнд Майорга Роналдутай Лас Вегас хотын нэгэн бааранд хамт байгаа гэрэл зургийг олж авсан. Тэгвэл Английн The Sun сэтгүүл тэд уулзсан болохыг батлах видео дүрсийг нийтэллээ. Тус видео дүрс нь 2009 оны есдүгээр сарын 28-нд хийгдсэн хэмээн The Sun сэтгүүл баталж байна.