АНУ-ын Флорида мужийн 81 настай оршин суугч Хельмут Колб найман настай охиныг нь худалдаж авах саналыг нэгэн эмэгтэйд тавиад Walmart худалдааны төвд цагдаагийнханд баривчлагджээ. Цагдаагийн алба хаагчийн мэдээлснээр Трэйси Най хэмээх эмэгтэй охины хамт тус худалдааны төвийн гадна талын сандал дээр сууж байжээ. Гэтэл Хельмут Колб очоод нөхөртэй эсэхийг нь Найгаас асууж, улмаар охиныг нь 200 мянган доллароор худалдаж авах тухай шалж эхэлсэн гэнэ. Өвгөний солиотой саналд ундууцсан бүсгүй түүнээс холдох гэж оролдоход Колб охиныг нь шүүрч аваад гарыг нь үнсжээ. Цагдаагийнхан худалдааны төвийн гаднах хяналтын камерийн тусламжтайгаар гэмт хэрэгтний төрх байдлыг олж тогтоож, улмаар баривчилсан байна. Гэмт хэргийн шинжтэй ийм тохиолдлууд гарч байгаа тухай америк иргэд сошиал сүлжээнд нэг бус удаа мэдээлж байжээ.