The Pew Research Center хэмээх судалгааны байгууллага дэлхийн 25 орны иргэдийн дунд төрийн удирдагчдын чансааг тогтоох судалгааг явуулжээ. Энэ оны 5-8-р сард хийгдсэн тус судалгаанд нийт 26 мянган хүн хамрагдсан бөгөөд тэдний 52 хувь нь Германы канцлер Ангеле Меркельд итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жинпин 34%, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30%-иар хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна. Харин АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп 27%-ийн итгэл хүлээжээ.