Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цээж нүцгэн залуутай зургаа даруулснаар сошиал ертөнцийнхний элэг доог болж байна. Тэрбээр нэг жилийн өмнө “Ирма” хуй салхины улмаас сүйдсэн Сен Мартен аралд ажлаар явж байхдаа нутгийн иргэдтэй зургаа даруулжээ. Тэдгээр зургийн нэгэнд эрхэм Ерөнхийлөгч цээж нүцгэн хар залууд тэврүүлэн зогсох бөгөөд нөгөө залуу нь камер өөд дунд хуруугаа гозойлгосон байна. Үүгээр зогсохгүй өнөөх нөхрийн өмд нь шувтраад дотоож нь бүтнээрээ ил гарсан байдалтай байжээ. Энэ зургийг үзсэн олон франц иргэн ерөнхийлөгчөө хүчтэй шүүмжилж байгаа төдийгүй зарим нь ерөнхийлөгчийнхөө эрүүл ухаанд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.