Хятад гаралтай франц зураач Жао У Чигийн бүтээл Хонгконгийн дуудлага худалдаагаар 65.2 сая доллароор зарагджээ. Тус бүтээл нь “Зургаагаас аравдугаар сар 1985” хэмээх байгалйин дүрслэл бүхий зураг ажээ. Сэтгүүлчдийн үзэж байгаагаар тус үнэ Ази тивд дээд амжилтыг тогтоосон гэнэ. Өмнө нь ази зураачийн тосон зураг ийм өндөр үнээр борлогдож байгаагүй аж.
Энэ оны дөрөвдүгээр сард Италийн уран бүтээлч Амедео Модильянигийн “Нүцгэн эмэгтэй” зургийн дуудлага худалдааны гарааны үнэ 150 сая доллароос эхэлж байв. Харин энэ төрлийн дээд амжилтыг Пабло Пикассогийн “Алжир бүсгүй” зураг эзэмшдэг. Түүний гарааны үнэ 179 сая байжээ.