Патрик Кехо гэх ирланд залуу Дублинээс Амстердам руу нисэх онгоцноос хоцорсон ч онгоцонд сууна хэмээн зүтгэж онгоцны буудлын ажилтнуудад бүдүүлэг авирлажээ. Улмаар хаалга эвдэн нислэгийн талбай руу гарч нисэх гээд хөдөлсөн онгоцын араас гүйж “Намайг хүлээгээч” хэмээн хашгирсан гэнэ. Түүнийг цагдаагийнхан саатуулж, онгоцны буудлын эд хөрөнгийг эвдсэн үйлдэлд нь хэрэг үүсгэсэн байна.Түүний шүүх хурал ирэх сарын 8-нд товлогдсон тул 200 еврогийн барьцаатайгаар суллахад танхай залуу цагдаагийн байгууллагаас гарч явахдаа гэрэл зурагчдын өөдөөс мөн л бүдүүлэг авирлажээ.