Британийн мөрдөгчид Юлия, Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт шууд оролцоотой байх магадлалтай гурав дахь этгээдийг олж тогтоосон тухай The Telegraph мэдээллээ. Тэр хүн мөн ОХУ-ын ГРУ-д харьяалагддаг тусгай ажилтан гэнэ. Тэрбээр Петров, Боширов хоёрт мэдээлэл цуглуулж өгөхөөр Солсбери хотод очиж, Сергей Скрипалийн очдог газар, ордог хаалга зэрэг мэдээллийг цуглуулжээ. Сергей Скрипалийн хэргээс хойш Британийн хоёр иргэн “Новичок”-т хордсон. Тус хэргийг мөрдөх явцдаа цагдаа нар Скрипалийг хордуулсан хэрэгт оролцсон байж болох гурав дахь этгээдийн мөрөөр анх орсон гэнэ.