Украины Ерөнхийлөгч Петр Порошенко АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын 73-р Ерөнхий ассамблеид оролцож, бүс нутгийн аюулгүй байдлын талаар итгэл тавих гэнэ. Гэхдээ түүний гол зорилго нь АНУ-ын талтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар өргөн хүрээт хэлэлцээр хийх явдал гэнэ. Үүний тулд тэрбээр Америкийн бизнесийн салбарын нөлөө бүхий төлөөлөгчтэй уулзаж яриа хэлэлцээр өрнүүлэхөөр төлөвлөсөн байна.