ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн форумын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэд хандан “Энхийн гэрээг байгуулсны дараа газар нутгийн маргаантай асуудлаа шийдье” гэх саналыг тавьсан.
Үүний хариуд япончууд Ерөнхий сайдаа хүчтэй шүүмжилсэн. Путин дээрх саналыг дэвшүүлэх үед Абэ татгалзсан хариу хэлээгүйд ихэд дургүйцэж байна. Тэгвэл япончуудын дунд явуулсан санал асуулгын дүнгээр 86 хувь нь газар нутгийн маргаанаа шийдсэний дараа энхийн гэрээ байгуулах хэрэгтэй гэж үзсэн бол 14 хувь нь Путины саналыг дэмжжээ.