АНУ-ын хоригт өртсөн Оросын баячууд гадаадад хадгалсан хөрөнгөө эх орондоо эргүүлэн татаж эхэлжээ. Тухайлбал, Сбербанкийн өндөр зэрэглэлтэй хадгаламжийн хэмжээ 2018 оны эхний хагаст 17 хувь болон өссөөд байна. Их хэмжээний мөнгөө Орос руу татах хөдөлгөөн энэ оны дөрөвдүгээр сараас илт идэвхжээ. Тэр үед АНУ-ын тал Виктор Вексельберг, Олег Дерипаска тэргүүтэй бизнес эрхлэгч Оросын зарим хүмүүст хориг арга хэмжээ авсан юм.