Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хамгаалалтад явж байсан цагдаа сумтай буугаа гээжээ. 20 настай тус цагдаа ерөнхий сайдын машин явж өнгөрөх замыг чөлөөлөх ажлыг хариуцаж байсан бөгөөд энэ үеэр нэгэн машин хаалттай зам руу нэвтэрч оржээ. Тэрбээр машиныхаа цонхоор цухуйн хамгаалалт нэвтэрсэн жолоочид шаардлага тавих үеэр буугаа гээсэн байна. Гар буу алга болсон мэдээллийн дагуу 50 бүрэлдэхүүнтэй цагдаагийн эрлийн баг гарсан ч бууг олоогүй ажээ. Харин нэгэн иргэн бууг олж цагдаагийн газар аваачиж өгсөн байна.