Америкийн дуучид Лил Памп, Канье Уэстийн хамтарсан I Love It дууны клип эхний долоо хоногийн хандалтын тоогоороо дэлхийн дээд амжилтыг эвдлээ. Тус клипийг эхний долоо хоногт 90 сая удаа үзжээ. Өдгөө тус клипний хандалт 108 саяд хүрээд байна. Тэд дууныхаа нээлтийг насанд хүрэгчдийн нэгэн сайтын арга хэмжээний үеэр хийсэн байна. Уэст тус сайтын продюсерээр ажилладаг гэнэ. Түүний хэлснээр тэд уг дуугаараа репэрүүдийн өөрсдийгөө хэт үнэлэх байдал, тогтсон буруу хэв маягийг элэглэх замаар шүүмжилсэн байна. Харин өндөр хүлээлттэй байсан Эминем, Жойнер Лукасын хамтарсан дуу 20 сая хандалтад хүрчээ. Уг дуундаа Эминем орчин үеийн репийн тэргүүлэх од болсон ч гэлээ энэ нь аз жаргалтай болгоогүй гэсэн утгыг илэрхийлжээ.