Европын Төв банк 100, 200 еврогийн шинэ загварын мөнгөн дэвсгэртийг 2019 оны тавдугаар сард гүйлгээнд гаргах гэж байна. Шинэ загваруудын өнгө үзэмж илүү тод байх бөгөөд Финикийн хатан хаан Европагийн зурагтай байх аж. Европын Төв банкийн үзэж байгаагаар шинэ мөнгөн дэвсгэрийн нэмэлт нууцлалууд нь өндөр түвшинд хийгдсэн гэнэ. Харин 500 еврогийн дэвсгэрийг 2018 оны төгсгөл гэхэд гүйлгээнээс гаргахаар шийдвэрлэжээ. Учир нь дээрх дэвсгэртийг хуурамчаар хийх гэмт үйлдэл улам гаарч байгаа ажээ.