Оросын тангуулч асан Скрипалийн хордсон хэргээр дэлхийд танигдсан Британийн Солсбери хотод хүн хордсон тохиолдол дахин гарлаа. Тус хотын Prezzo ресторанд хооллож байсан хоёр иргэний дотор гэнэт муухайрч, улмаар бие нь эрс муудсан тул эмнэлгийн тусламж дууджээ. Тэд Оросын иргэд гэнэ. Эмч нар тэднийг эмнэлэгт яаралтай хүргэж зохих эмчилгээг хийж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтуун байгаа гэнэ. Харин хэрэг явдал болох үеэр Prezzo-д байсан бусад үйлчлүүлэгчид хордсон эсэхээ тодруулахаар эмнэлэгт шинжилгээ өгөөд байна. Цагдаагийнхан рестораны ойр орчмыг хамгаалалтад авч хэргийн газар үзлэг хийж байна.