Нислэгийн онлайн үйлчилгээ эрхэлдэг Routes компани иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байдаг нислэгийн чиглэлүүдийг судалжээ. Судалгаанаас гарсан дүнгээр БНСУ-ын Чэжү арал руу явах хүсэлтэй иргэд Сөүл хот хүрэх тийзийг хамгийн их захиалсан байна. 2017 оны үзүүлэлтээр 13 сая хүн тус чиглэлийг сонгожээ. Тус арал руу жилд 180 удаагийн нислэг хийгддэг гэнэ. Жагсаалтын хоёрдугаар байрыг Австралийн Сидней хот эзэллээ. Тус хотод хүрэх чиглэлийн нислэгээр 2017 онд 10 сая жуулчин үйлчлүүлсэн байна. Харин гуравдугаарт Тайванийн Тайбэй хот оров. Тийшээ очих гэсэн 6.7 сая иргэн Хонконг-Тайбэйгийн чиглэлээр нисчээ.