Америкийн Массачусетс мужид ахуйн хэрэглээний хийн хоолой дэлбэрсний улмаас олон байшин барилга галд автжээ. Ийм тохиолдол мужийн Лоуренс, Норт Андовен, Андовен хотуудад бүртгэгдсэн байна. Нийт 70 гаруй байшин шатаж, 6 хүн гэмтэж, 2 хүний биеийн байдал хүнд байгаа талаар Цагдаагийн газар мэдээлсэн бол иргэдийн хэлснээр ахуйн хэрэгцээнд ашигладаг хийн хоолой гэнэт дэлбэрч байшин барилга агшин зуур түймэрт автжээ.