Apple компани iPhone Xs, iPhone Xs Max ухаалаг гар утсаа танилцууллаа. iPhone Xs-ийн дэлгэц 5,8 дюйм хэмжээтэй бол iPhone Xs Max-ийнх 6,5 дюйм байх юм. Харин процессор нь шинэ үеийн A12 Bionic загвараар тоноглогдож, санах ойн багтаамж нь 512гб хүртэл байх гэнэ. Хуучин утаснуудад нь байдаг царайгаар таних Face ID-системийг шинэ загварууддаа мөн байршуулжээ. Сонирхолтой нь, iPhone Xs, iPhone Xs Max –ийг ямар ч шингэн зүйлд норгосон, унагасан бай буцаагаад хэрэглэх боломжтой гэнэ. Гагцхүү хэсэг хугацаанд хаатахад л хуучин хэвэндээ ажиллах ажээ.