Парисын Ritz зочид буудалд байрлаж байсан Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн нэгэн эмэгтэйн үнэ эдлэлийг хулгайлжээ. Саудын Арабын гүнж эмэгтэй үнэт эдлэлээ сэйфэнд хадгалалгүй ил орхисон байсан нь гэмт хэрэгтнүүдэд том завшаан болсон байна. Тэд нийтдээ 800 мянган долларын үнэ бүхий үнэт эдлэлийг аваад арилжээ. Парисын Ritz зочид буудалд ийм хэрэг урьд нь гарч байв. Энэ оны эхээр 4 сая доллароор үнэлэгдэх эд зүйл алга болоход цагдаагийнхан гэмт хэрэгтнийг илрүүлсэн. Харин Саудын Арабын гүнжийн үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг 2009 онд гарч байжээ. Тэгэхэд 11 сая долларын эд хэрэглэл алдагдахад нэлээд хугацааны дараа зарим хэсэг нь л Сардинийн арлаас олдсон гэдэг.