Украины Николаев мужийн Новая Одесса хэмээх тосгонд оршин суугч тэтгэврийн өвгөн хүүхдүүд рүү гал нээжээ. Тэрбээр бүтэн сайны орой 17 цагийн үед гадаа тоглож байсан хүүхдүүд рүү гар хийцийн буугаа шагайж гурван хүүхдийг гэмтээсэн байна. Түүнчлэн танхай өвгөн өөрөө гэмтжээ. 68 настай түүнд Украины эрүүгийн хуулиар 7-15 жилийн ял оногдох гэнэ.