Йемений 13.5 сая иргэнд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй байна. Гэвч НҮБ болон олон улсын бусад байгууллагад тийм зорилгод зарцуулах хангалттай хөрөнгө, мөнгө байхгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. Өнгөрсөн онд төлөвлөхдөө 8.4 сая орчим хүнд л гол зогоох хүнс сар бүр нийлүүлэхээр тооцсон нь өдгөө хөрөнгө, мөнгөний хомсдолд ороход хүргэсэн аж.
Тус улсад 2014 оны наймдугаар сараас хойш Засгийн газрын хүчин, хусит босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл 2015 оны гуравдугаар сард халдсанаар уг мөргөлдөөн хурцадсан билээ.