Дэлхийд алдартай Alibaba компанийн эзэн Жек Ма ерөнхийлөгчийн ажлаа өгч тэтгэвэрт гарахаар шийджээ. 54 настай тэрбээр үндсэн мэргэжил болох багшийнхаа ажлыг эрхлэн хүүхэд залууст туршлагаа хуваалцахаар төлөвлөсөн гэнэ. Тэгэхдээ компанийнхаа ТУЗ-ын дарга хэвээр үлдэж байгууллагынхаа бодлогыг чиглүүлж байх юм байна. Жек Ма 1999 онд Alibaba компаниа байгуулсан бөгөөд өнөөдөр түүний хөрөнгө 40 тэрбум долларт хүрээд байна. Түүний ажлыг одоогийн гүйцэтгэх захирал Дэниэл Чан авч магадгүй гэнэ. Жек Ма гүйцэтгэх захирлынхаа албаа 2013 онд түүнд шилжүүлсэн юм.