Британийн The Independent сонины мэдээлснээр төрийн эргэлт хийх гэж байсан Венесуэлийн цэргийнхэнтэй Цагаан ордон 2017 оны намраас эхлэн холбоо тогтоож, харилцаж байсан гэнэ. Венесуэлийн эдийн засаг эрс муудаж байгаагаас үүдэн багаар тооцоход гурван бүлэглэл төрийн эргэлт хийхэд бэлтгэж байжээ. Тэд Европын нэгэн улс дахь АНУ-ын ЭСЯ-аар дамжуулан Цагаан ордонтой холбоо тогтоох гэж оролдсон байна. Ерөнхийлөгч Доналд Трамп зөвлөхүүдтэйгээ уулзан уг асуудалд нөлөөлөх эсэх талаар зөвлөлдөөд дипломат ажилтнаа нэгэн бүлэглэл рүү илгээжээ. Тус төлөөлөгч тэдэнтэй ямар нэгэн хэлэлцээр хийлгүйгээр гурван уулзалтад оролцож байр суурийг нь сонсоод буцсан бөгөөд үүний дараагаар Америкийн тал уг асуудалд оролцохгүй, дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдсэн байна. Харин тэдгээр бүлэглэл төрийн эргэлтийг гурван ч удаа хийж тухай бүр нь амжилтгүй болжээ. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болсон үйл явдалд улсын экс ерөнхийлөгч, Нобелийн шагналтан Хуан Мануэл Сантосыг буруутгаж, цэргийн генерал, хурандааг баривчилсан хэмээн The Independent мэдээллээ.