Францын өдөр тутмын Le Parisien сонины мэдээлснээр афган гаралтай нэгэн залуу Парис хотод иргэд рүү хутга барин дайрч долоон хүнийг гэмтээжээ. Тэрбээр театрын ойролцоо хэд хэдэн хүнийг гэмтээхэд тэр хавьд байсан залуус зогсоох гэж оролдсон ч гэмт хэрэгтэн зугтааж амжсан байна. Афган залуу зугтаж явахдаа Британийн хоёр жуулчин руу мөн дайрч бэртээжээ. Цагдаагийнхан түүнийг баривчилсан бөгөөд гэмт хэрэгтний хийсэн үйлдлийг алан хядах ажиллагаа гэж одоогоор үзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.