Хятадын Жэзян мужид уул тойруулан зассан зам дээр ресторан ажиллуулж эхэллээ. 100 хүний багтаамжтай рестораны үйлчлүүлэгчид нь уулын эргэн тойрныг болон хөндийг чөлөөтэй харж байхаар бүх суудлыг байрлуулсан тухай “Turist.delfi.ee” цахим хуудсанд мэдээлжээ. Энэ ер бусын ресторантай Италийн ууланд байрлалтай, тэнгисээр хүрээлэгдсэн “Grotta palazzese” зоогийн газар өрсөлдөхөөр гэнэ.